
Тэнгэр Даатгал ХК 2025 оны Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын үйл ажиллагааны тайлангийн дүгнэлтээ танилцууллаа
Тэнгэр Даатгал ХК нь тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, сайн засаглалын чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, үр дүнгээ нэгтгэсэн 2025 оны Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлангаа олон нийтэд танилцуулж байна.
Бид Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгууд болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгоход анхааран ажиллаж байна.
Тус тайланд компанийн байгаль орчны нөлөөллийг бууруулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, сайн засаглалыг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, үр дүнг нэгтгэн тусгалаа.
2025 оны Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын үйл ажиллагааны тайлантай доорх холбоосоор танилцана уу.