Компанийн танилцуулга
“Тэнгэр Даатгал” ХХК нь анх 2001 онд даатгалын тусгай зөвшөөрөл авснаас хойш 24 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Тэнгэр Даатгал компани нь 2024 оны эцсийн байдлаар 4 салбар, 19 төлөөлөгч, 16 зуучлагч, 6 банк болон өөрийн цахим сувгуудаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад адил хүртээмжтэй байдлаар даатгалын үйлчилгээг хүргэснээр 43,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийг шилжүүлэн авч ажиллаад байна.
Бидэнд итгэж эрсдэлээ шилжүүлж байгаа байгууллага, хувь хүмүүст мэргэжлийн түвшний үйлчилгээг үзүүлэх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ даатгалын талаар мэдлэг, мэдээлэл түгээх, даатгалын гэрээний онцлог нөхцөлүүдийг тайлбарлах уулзалт, сургалт тогтмол зохион байгуулж, харилцагчдынхаа санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулан ажиллах нь бидний зарчим юм.
Олон улсад санхүүгийн үйлчилгээг түгээнэ
Хамтын хүчээр харилцагчийн үнэ цэнийг өсгөнө
БӨХ: Бүтээмж, Өгөгч, Харилцагчийн нүдээр харах