
Улаанбаатар Марафон 2026-ын нийт 46,000 гаруй гүйгчийг үнэгүй даатгалаа
Тэнгэр Даатгалын зүгээс марафонд оролцсон гүйгч бүрийг 1 сая төгрөгийн хамгаалалттай гэнэтийн ослын даатгалд үнэ төлбөргүй хамрууллаа.
Тэнгэр Даатгал компани эрүүл амьдралын хэв маяг, нийтийн спортыг дэмжих, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгын хүрээнд "Улаанбаатар Марафон 2026" олон улсын гүйлтийн тэмцээнд оролцсон нийт 46,000 гаруй гүйгчийг үнэ төлбөргүй даатгалын хамгаалалтад хамрууллаа.
Нийслэл хотын хамгийн том спортын арга хэмжээний нэг болох Улаанбаатар Марафон нь энэ жил түүхэндээ хамгийн олон буюу 46,000 гаруй оролцогчийг бүртгэн, гүйлтийн спортыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах томоохон үйл ажиллагаа болж өргөжсөн юм.
Тэнгэр Даатгал нь энэхүү арга хэмжээг дэмжин ажиллахдаа оролцогчдын аюулгүй байдлыг тэргүүн ээлжид тавьж, марафонд бүртгүүлсэн бүх гүйгчийг тус бүр 1 сая төгрөгийн хамгаалалттай гэнэтийн ослын даатгалд үнэ төлбөргүй хамрууллаа. Ингэснээр нийт 46 тэрбум төгрөгийн эрсдэлийг хариуцан даатгалын хамгаалалтад авч, оролцогчдыг спортын арга хэмжээнд илүү итгэлтэй, хамгаалалттай оролцох боломжийг бүрдүүлсэн юм.
Бид зөвхөн эрсдэлийн хамгаалалт үзүүлэхээс гадна иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, спортоор дамжуулан эерэг дадал хэвшлийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорин ажилладаг. Энэ хүрээнд Тэнгэр Даатгал нь олон нийтийн эрүүл мэнд, спортын арга хэмжээг тогтмол дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бодит үнэ цэнийг бүтээсээр байна.
Цаашид ч Тэнгэр Даатгал нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл, идэвхтэй нийгмийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулж, спорт, боловсрол, нийгмийн сайн сайхныг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлэх болно.