
БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
Байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн эрүүл мэнд, амь нас эд хөрөнгөд учрах эрсдэлийг даатгана. Даатгалын хамгаалалт
Даатгуулагч үндсэн үйл ажиллагаа гүйцэтгэх явцдаа гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хуулийн хариуцлага. Үүнд:
1. Даатгуулагчийн үндсэн ажилтны санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас учрах хохирол;
2. Даатгуулагчийн эд хөрөнгийн ашиглалтын үед үүсэх хохирол;
3. Даатгуулагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас учрах хохирол.
Даатгалын үнэлгээг хэрхэн тогтоох вэ?
Даатгуулагч өөрийн үйл ажиллагааны онцлогоос хамааруулан бусдад учруулж болох эрсдэлээ үнэлэн үнэлгээг өөрөө тогтооно
Даатгалын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх и-мэйл болон утсанд хандан авна уу.
И-мэйл:
corporate@tengerinsurance.mn
Утас:
+976 99236230