Олон Улсын Аудитын компаниудаар сүүлийн 10 гаруй жилийн турш санхүүгийн тайлангаа аудитлуулж ирсэн Тэнгэр Даатгал компанийн хувьд 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Эрнст энд Янг Монголия Аудит (Ernst & Young Mongolia Audit LLC) ХХК-аар хянуулан баталгаажууллаа.
Тэнгэр Даатгал компанийн санхүүгийн үр дүнгээс дараах онцлох үзүүлэлтүүдийг аудитлагдсан санхүүгийн тайлангийн хамт толилуулж байна.
- Татварын дараах цэвэр ашиг 3.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 21%-иар өссөн үзүүлэлттэйгээр санхүүгийн жилээ амжилттай хаалаа. Компанийн ашигт ажиллагаанд үйл ажиллагааны бүтээмжийн өсөлт, эрсдэлийн оновчтой бодлого, даатгалын борлуулалтын үр ашиг сайжирсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн.
- Нийт хөрөнгө 32.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 14%-иар өслөө. Даатгалын нийт хураамжийн өөрчлөлт, нөөц сангийн өсөлт, гадаад болон дотоод хамтын ажиллагаа эрс сайжирсан нь тус тус нөлөөлсөн байна.
- Компанийн төлбөр төлөх чадварын харьцааг 157.7%-д хүргэж, даатгалын салбартаа эрсдэл даах чадвараараа тэргүүлэх байр сууриа бататгалаа. (СЗХ-ны шаардлага: 110%)
- Өөрийн хөрөнгө (эздийн өмч) өмнөх оноос 15%-иар өсөж 16.5 тэрбумд хүрлээ.