ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
logo
calendar
2026.02.16
2 мин унших

“Тэнгэр Даатгал” ХК (цаашид “Компани” гэх)-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Ээлжит хурал” гэх)-ыг 2026 оны 03 сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутаас “Тэнгэр Даатгал” ХК-ийн албан ёсны фейсбүүк хаяг болох Тэнгэр Даатгал – Tenger Daatgal (линк:https://www.facebook.com/tengerinsurance ) сошиал хуудсаар цахим хэлбэрээр хуралдах тул Хувьцаа эзэмшигч та бүхэн идэвхтэй хуралдаа оролцоорой. Хувьцаа эзэмшигчдийн ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn сайтаар хүлээн авна.Хувьцаа эзэмшигчдийн ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn сайтаар хүлээн авна.

Ээлжит бус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

  1. 1.1  Компанийн 2025 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
  2. 1.2. Компанийн 2025 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;1.3. Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;1.4. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан шийдвэр танилцуулах;1.5. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлуулах;

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2026 оны 03 сарын 03-ны өдөр (цаашид “Бүртгэлийн өдөр” гэх) байна.

Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон Хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит хуралд өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Сити центр, 11 давхар, Б.Алтангэрэлийн гудамж-5, Ш/х-48/258, Улаанбаатар 14200 Монгол улс хаягаар болон Тооллогын комиссоор дамжуулан Ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой.Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг заавал авчрах шаардлагатай. Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2026 оны 03 сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл байна.

 



Ээлжит бус хурлынталаарх дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

 

Комиссын гишүүдийн нэрс

Утасны дугаар

Шуудангийн хаяг

1 А.Даваадорж 1800-1889

davaadorj.a@tengerinsurance.mn



Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 900–1700 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Сити центр, 11 давхар, Б.Алтангэрэлийн гудамж-5, Ш/х-48/258, Улаанбаатар 14200, Монгол улс

Имэйл: davaadorj.a@tengerinsurance.mn

Утас: 1800-1889