Тэнгэр Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 04 сарын 26-ний өдрийн 10:00 цагаас 11:30 цагийн хооронд компанийн албан ёсны фэйсбүүк https://www.facebook.com/tengerinsurance хаягаар дамжуулан цахим хэлбэрээр хуралдав. Хурлын ирц, санал хураалт, асуултыг, www.investmentexpo.mn вебсайтаар хүлээн авав.
Хурлын ирц:
Хувьцаа эзэмшигчдийн хуралд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 60,000,000 ширхэг хувьцаа эзэмшиж буй 1021 хувьцаа эзэмшигчдээс 49,055,082 ширхэг хувьцаа эзэмшиж буй 18 хувьцаа эзэмшигч буюу 81.76 хувь нь оролцсон тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу хурал хүчин төгөлдөр болсон байна.
Хурлаар дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцэн батлав:
1. Компанийн 2024 оны бизнесийн болон үйл ажиллагааны тайлан;
2. Компанийн 2024 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлт;
3. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөл (цаашид “ТУЗ” гэх) ийн гаргасан;
4. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэр;
Хурлаас гарсан шийдвэр:
1. “Тэнгэр Даатгал” ХК-ийн 2024 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 48,923,449 ширхэг хувьцааны санал буюу 100 хувийн саналаар 2024 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлав.