ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
logo
calendar
2025.03.19
2 мин унших

“Тэнгэр Даатгал” ХК (цаашид “Компани” гэх)-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Ээлжит хурал” гэх)-ыг 2025 оны 04 сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас “Тэнгэр Даатгал” ХК-ийн албан ёсны фейсбүүк www.facebook.com/tengerdaatgal хаягаар дамжуулан цахимаар хуралдах тул та бүхэн хуралдаа идэвхтэй оролцоорой.

Хувьцаа эзэмшигчдийн ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn сайтаар хүлээн авна.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

1.   Компанийн 2024 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;

2.   Компанийн 2024 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлт танилцуулах;

3.   Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;

4.   Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан шийдвэр танилцуулах;

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2025 оны 04 сарын 04-ний өдөр (цаашид “Бүртгэлийн өдөр” гэх) байна.

Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон Хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит хуралд өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, City Center оффис, 11 давхар хаягаар болон Тооллогын комиссоор дамжуулан Ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой.

Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг заавал авчрах шаардлагатай. Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2025 оны 04 сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл байна.

Ээлжит хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

Комиссын гишүүдийн нэр

Утасны дугаар

Шуудангийн хаяг

1

Б.Энхтүвшин

7575-2000

9903-4515

enkhtuvshin.b@tengerinsurance.mn

2

Т.Батмагнай

99211570

lawyer@tengerinsurance.mn

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 900–1700 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, CITY CENTER, 11 давхар

Имэйл: enkhtuvshin.b@tengerinsurance.mn                                                                   

Утас: 1800-1889