"Тэнгэр Төгөл"-д 2022 онд 10 төрлийн 1300 ширхэг модны суулгац тарьсан ба тогтмол усалгаа, арчилгаа хийсний үр дүнд 100% ургахын зэрэгцээ адил хугацаанд тарьсан модноос өндөр ургалттай байгааг дуулгахад таатай байна.
Мод дагаж ус, ус дагаж амьдрал гэдэг. "Тэнгэр Даатгал" ХХК-ийн хамт олон ирээдүй хойч үедээ амьсгалах цэвэр агаар, ногоон байгууламжийг үлдээх зорилго өвөрлөн "Тэнгэр Төгөл"-ийг жилээс жилд өргөжүүлж, модны ургалтад анхаарал хандуулан ажилласаар байх болно.